Монгол Улсын Оюуны өмчийн газар 2018 оноос хойш Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Аж үйлдвэрийн өмчийн удирдлагын систем (IPAS)-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд цар тахлын жилүүдэд хөл хорио тогтоосон эсэхээс үл хамааран оюуны өмчийн үйлчилгээг хүргэх ажлыг цахим системийн дэмжлэгтэйгээр тасалдалгүй хүргэж чадсан юм.
Улмаар энэхүү системийн үйлчилгээг сайжруулах, илүү түргэн шуурхай, аливаа тасалдалгүй хүргэх, аюулгүй байдлыг хангасан дараагийн шат руу хөрвүүлэхээр тохирч Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Захирал Дарен Тангтай "Оюуны өмчийн байгууллагын бизнесийн үйлчилгээг хөгжүүлэх Хамтын ажиллагааны гэрээ”-г байгууллаа.
Хамтын ажиллагааны гэрээг байгуулах ёслолд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Бүс, үндэсний хөгжлийн асуудал хариуцсан Орлогч захирал Хасан Клейб болон бусад албаны төлөөлөгчид байлцав.
Сэтгэгдэл