Харамсалтай нь өнөөдөр эрх баригчдын гар хөл болоод байгаа манай намын нөхдүүдээс болж ардчилал алдагдаж, нам хагаралдаж буй мэт харагдаж, Ардчилсан намын нэр хүнд унаж байна. Өнгөрсөн 33 жилийн түүхээс харахад бид эвдрэлцэж байх үедээ ялагдаж, эвлэлдэж байх үедээ ялж байсан. 2000 онд лидерүүд толгой дараалж, нам байгуулж ороод ялагдсан, 2016 онд бодлоггүй шийдвэр гаргаснаас болж бид цөөнх болж байлаа. 2020 онд ямар ч лидер биш хүнийг намын дарга болгосноосоо болж ялагдсан, 2021 онд хамгийн муу рейтингтэй хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж ялагдсан.
Салж явсан, салж тоглож байгаа бид нарын лидер гэж ярьдаг зарим удирдлагуудтай би уулзалт хийгээд явж байгаа. Энэ бол зөв алхам гэж би бодож байна.
Та нар юу гэж бодож байна. 2024 онд бид нэгдэж оролцож байж ялна. Тэгээд ард түмний хүслийг биелүүлж, хүчтэй сөрөг хүчин байж, эрх барина гэсэн бодолтой байна." гэв.
https://erennews.mn/article/56714
Сэтгэгдэл