ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан "давхар дээл”-ийн асуудлаар дүгнэлт гаргаснаар Засгийн газрын бүтцэд хөдөлгөөн орох бэлтгэл хангагдсан. Эхлээд ҮХНӨ-ийг УИХ-аар оруулж, ирэх оны төсөв хэлэлцэхийн өмнөхөн сайд нараа солих тохироог эрх баригчид хийгээд буй.
Цэц УИХ-ын бүх гишүүн давхар сайдын алба хаших боломжтой агуулгаар дүгнэлт гаргасан. Иймд сайд болох хүсэлтэй УИХ-ын гишүүд нэрлэгдэх болсон.
Тэдний нэг нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Тэрбээр Эрүүл мэндийн сайдын суудлыг сонирхож буйгаа намын эрх баригчдадаа илэрхийлжээ. Ингэхдээ МАН-д оруулсан хувь нэмэр, хүчин зүтгэлээ үнэлүүлж, хариуд нь сайдын суудал авахыг хүссэн талаар хөшигний ард яригдаж байна.
М.Оюунчимэг гишүүн Нийгмийн бодлогын байнгын хороог ахалдаг. Популист, хуулийн төслөө уншдаггүй, чадваргүй УИХ-ын гишүүдийн нэгээр нэрлэгдэх нь бий.
Эх сурвалж: Eguur.mn
Сэтгэгдэл