Найрагч гишүүн карьераа сайдаар дуусгана


Найрагч гишүүн карьераа сайдаар дуусгана

 

УИХ-ын гишүүд давхар дээлтэй болчих гээд "сарвалзаж” байхад тааваараа, тарвалзаж байгаад сайд болох нэг хүн байна. Тэр нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг. Мань хүн яруу найрагч юм болохоор Соёлын сайдын суудал санаанд нь багтаад байгаа бололтой юм.

Г.Мөнхцэцэг анх парламентад орохдоо Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэсэн УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойргоос сонгогдож байв. Түүнтэй хамт УИХ-ын 13 дугаар тойргоос Б.Дэлгэрсайхан "гарч” ирсэн.

Мэдээж Г.Мөнхцэцэгийн хувьд яруу найрагч гэдгээс өөрөөр дорноговьчуудад танигдаагүй учраас мань хүнийг үндсэндээ Б.Дэлгэрсайхан хөтөлж, чирч, гулдарч явж байж ялалт байгуулж байсан гэдэг.

Тэр ч утгаараа 2020 оны сонгуульд Г.Мөнхцэцэгийг нэр дэвшүүлнэ гэхэд нь Б.Дэлгэрсайхан ихэд бухимдан, хамт явахгүй гэдгээ илэрхийлж байжээ. Хэрвээ Г.Мөнцэцэгээ нам өөр газар "цөлөхгүй бол би хандивласан мөнгөө авна” гэж мань хүн уурласан тухай ойрын хүрээнийхэн нь ярьдаг.

Ардын намынхан арга ядахдаа Говьсүмбэр аймгийг Дундговьтой нийлүүлж, Г.Мөнхцэцэгийг Сү.Батболдод даатгаснаар асуудал намжиж, ахтайгаа хөтлөлцөж, явсаар одоо гишүүн хатагтай болчхоод байгаа.

Асуудал ингээд дуусаагүй. Дундговь, Говьсүмбэрийн тойрог руу Б.Саранчимэг гүйдэлтэй болж, хөөрхий Г.Мөнхцэцэг жийгдэх нь эртнээс тодорхой болоод эхэлсэн.

Тиймээс одоо МАН түүнд дахин боломж олгохгүй гэдэг үнэнтэй эвлэрсэн найрагч гишүүн тэгвэл сайд болж үзнэ хэмээн "томорсон” юм байх.

Тэр ч утгаараа түүнийг дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд энэ удаагийн Засгийн газарт Соёлын сайдаар томилж, амыг нь барихаар тохироо яваа аж. Мань хүн яах вэ хаа ч явсан гишүүн эсвэл сайд гэж дуудуулах сэтэртэй болж, улстөрийн карьераа дуусгах нь байна даа.

https://erennews.mn/article/56742

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.