Сэрэмжлүүлэг: Сандэй худалдааны төвийн зам дээр гурван хүүхдийг мөргөсөн осол гарлаа


Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъянжугийн гудамж, Сандэй худалдааны төвийн баруун талын замд приус-30 маркийн машины жолооч нь явган хүний зам дээр явж байсан гурван хүүхдийг мөргөжээ. Тухайн нөхцөл байдлын талаар жолооч болон түүний ар гэрийнхэн тайлбарлахдаа, хажуугийн тээврийн хэрэгсэл шахах үед сандрахдаа явган хүний зам руу орсон, жолооч жолооны эрхтэй болоод 14 хонож байгаа гэсэн байна. Тэд хүүхдүүдийг ГССҮТ рүү авч явжээ.

 

Ослын дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 15:36 цагт ирсэн. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн алба хаагчид шалгаж байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор олон нийтийн хөл хөдөлгөөн, замын хөдөлгөөний эрчим эрс ихэссэн энэ үед бүх нийтээрээ замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.