Хятадын сансрын нисгэгчид задгай сансарт гарчээ


Хятадын сансрын нисгэгчид задгай сансарт гарчээ

 

Есдүгээр сарын 1-нд "Шэньжөү 14" сансрын хөлгийн нисэгчийн багийнхан анх удаагаа бүхээгээс гарч задгай сансарт ажиллажээ.
 
15:48 цагт Вэньтянь туршилтын бүхээгийн хаалгыг хаасны дараа сансрын нисгэгч Чэнь Дүн, Лю Ян нар задгай сансарт өмсөх хувцсаа өмсөж, бүхээгээс гарах олон бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн байна.
 
18:26 цагт сансрын нисгэгч Чэнь Дүн Вэньтянь туршилтын бүхээгийн  агаарын түгжээний хаалгыг онгойлгов. Дараа нь Чэнь Дүн, Лю Ян нар бүхээгийн гадаа ажиллаж, Цай Шюжэ үндсэн бүхээгт туслах үүрэг гүйцэтгэн, Вэньтянь туршилтын бүхээгт өргөтгөсөн насос суурилуулах, туршилтын бүхээгийн панорамик камерыг дээшлүүлэх зэрэг олон төрлийн үүргийг хамтран гүйцэтгэжээ.
 
 
Г.Бямба
https://www.sonin.mn/news/culture/132506

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.