Саудын Арабын Хаант улсын Төв банк виртуал хөрөнгө, дижитал валютын хөтөлбөрийг удирдах албан тушаалтныг томиллоо. Саудын Араб улс өнөөг хүртэл виртуал хөрөнгийн салбарт харьцангуй болгоомжтой хандсаар иржээ.
Харин Саудын Арабтай хөрш зэргэлдээ орших Арабын Нэгдсэн Эмират улс дэлхийн дижитал хөрөнгийн төв болж хөгжиж байгаа юм. Энэ нь Саудын Арабыг дижитал хөгжлийн чиглэлд нэгдсэн бодлого боловсруулахад түлхэц болж байгааг эх сурвалж мэдээллээ.
Саудын Араб Ойрх Дорнодын хамгийн том эдийн засагтай улсад тооцогддог. Энэ утгаараа "Binance” зэрэг крипто арилжааны компаниуд тус улсад үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм.
Сэтгэгдэл