
Энэ нь сүүлийн 25 жилд болсон хамгийн "Хохиролтой” ёслол болжээ. ВВС агентлагийн шинжээч Себастьян Ашер дээрх асуудлаар хийсэн дүгнэлтдээ "Иран улс багаар бодоход 140 иргэнээ алдсан нь хүнд байдал мөн боловч аятоллагийн хийсэн мэдэгдлээс улстөржсөн өнгө аяс мэдрэгдэж байна.
Шийт шашинтнууд олонх болдог Иран нь бүс нутагтаа тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөө ширүүн тэмцэж байгаа бөгөөд долоо хоног бүр ямар нэг асуудал гарч, харилцаа нь хурцдаж буй. Саудын Арабын иргэдийн ихэнх нь суннит шашинтай байдаг нь ч энэхүү тэмцэлдээнийг өдөөх нэг хүчин зүйл болж байна” хэмээн бичжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл