Францын хотууд нийтийн усан сангаа хаалаа


Францын хотууд нийтийн усан сангаа хаалаа

 

Францын  хэд хэдэн хотод олон нийтийн усан сангууд хаагдлаа. Эзэмшигч компаниуд нь цахилгааны үнийг төлөх боломжгүй гэж үзсэн тул гуч гаруй нийтийн усан санг хаахаар болжээ.

 

Францад нийтийн 4000 гаруй усан сан байдаг бөгөөд аравны нэг нь хотын захиргааны бус техник үйлчилгээний Vert Marine компанийн мэдлийнх байдаг. Эдгээр усан сангууд жижиг дунд үйлдвэр болон орон сууцны цахилгааны үнийн хязгаарлалт хамаарахгүй. Иймээс Vert Marine компани өөрийн мэдлийн  байгууламжуудын гуравны нэгийг хаахаар шийджээ.

Парисийн ойролцоох Версалийн мөн төв хэсгийн Лимож мужийн, баруун хойд нутгийн Гранвилийн усан сангууд хаагдан ажилчдад нөхөн олговортой амралт өгчээ . Компанийн  цахилгааны үнэ нь сарын 15 сая евроноос 100 сая хүртэл өссөн бөгөөд хотын захиргаатай хийсэн хэлэлцээр нь амжилт олоогүй аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.