Пугачёвагийн зээ хүү дайчилгаанаас зугтан, ЯВГАНААР ХИЛ ДАВЖЭЭ


Пугачёвагийн зээ хүү дайчилгаанаас зугтан, ЯВГАНААР ХИЛ ДАВЖЭЭ

 

Оросын нэрт дуучин Алла Пугачёвагийн зээ хүү Никита Пресняков ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас гурав хоногийн дараа эх орноосоо явжээ.

31 настай Никита Пресняков Эстоны хилийн явган гарах хэсгээр гарсан байна. Дуучин, жүжигчин тэрбээр ихэвчлэн жуулчид гардаг явган хүний хэсгийг сонгон гарчээ. Уг хэсгээр гарахын тулд хүмүүс хил рүү таксигаар дөхөж, явганаар гүүр даван, Эстоны хилээр гардаг аж.

"Рен ТВ"-гийн мэдээлснээр Алла Пугачёвагийн зээ хүү Литвийн иргэншилтэй учир Эстоны виз хэрэггүй гэнэ. Хуучин Зөвлөлтийн Балтийн гурван бүгд найрамдах улс 2004 онд Европын Холбоонд элссэн билээ.

Зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Никита АНУ руу явж байгаа аж. Түүний ээж Кристина Орбакайте АНУ-д амьдардаг юм.

Никита 2004-2009 онд Нью-Йоркийн кино академид суралцсан билээ.

 

https://news.zindaa.mn/4d6z


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.