Нүүрээ угааж, нөгөө хувцасаа өмссөн “Туурийн засвар” шүүмжлэл дагуулж байна


 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрлах  "Хэрлэн барс хотын туурь” нь  КИДАН гүрний үеэс үлдсэн

эртний дурсгалт цорын ганц босоо цамхаг билээ.  Энэхүү түүхийн дусгалт туурийг  2008 онд ЮНЕСКО-д бүртгэж,  улсын хамгаалатанд авсан байдаг.

Уг туурь 1000 гаруй жил салхи цас бороог үл ажиран оршин тогтнож чадсан хэдий ч он цагийн явцад сууриараа ганхаж эхэлжээ.

Түүхийн үнэт өв болсон туурийг эртний чигээр нь хадгалж үлдэх,  насыг нь уртсагах зорилгоор сэргээн засварлах ажил яригдаж эхэлсэн бөгөөд саяхан засвар хийгдэж дуусчээ. Гэвч  засварлалтаар тус туурийн  эртний түүх дурсгал нь алдагдаж орчин цагийн  байшин шиг болжээ. Угтаа бол түүх дурсгалыг нь тэр чигт нь өөрчилж.  Түүнчлэн засварын ажлыг Хятадуудаар хийлгэсэн гэх.

Уг нь түүхийн дурсгал нь цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ цэнэтэй болж ТҮҮХ болон үлддэг.

Гэвч одоо "Энд ЭРТНИЙ КИДАНЫ үеийн хэрэм цамхаг байсан” гэж ярихаар болж.

Хийсэн зүйлийг үгүйсгэж байгаа юм биш л дээ… Гэхдээ Эртний түүхийн дурсгал гэдэг утгаа алдаад "Нүүрээ угаагаад нөгөө хувцасаа өмссөн” хүн шиг харагдаж байгааг нуух юун байхав. Энэхүү сэргээн засварлалтын  ажил нь олон нийтэд ихээхэн шүүмлэл дагуулж байна.

У.Сайхан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.