Ч.САЙХАНБИЛЭГТ / Реквием/


Ч.САЙХАНБИЛЭГТ / Реквием/
"Ноён” уул чинь уул бишээ, миний дүү
Номон дээр үлдээсэн түүх юм
Нохойнд хэмлүүлсэн яс бишээ
Ноёдод үлдээсэн алт бишээ
Нууж үлдээсэн авшиг юм.
Нурааж ,харааж яах нь бэ түүгээр 
Ухаж төнхөж болоогүй юмуу
Ууж идэж цадаагүй юмуу..?
Хаанахын хэний хараал ерөөлтэй 
Хачин чиг зүүд гэгч энэ бэ...

Буруу харж хэлээ хазаж зөндөө л суулаа
Бурхадын бүтээл юмаа миний дүү битгий төнхө
Өвгөдийн сүнсийг өрвийлгөж
Өргөн мөрнийг сөрвийлгөж
Уул усыг уурлуулж, 
Уушиг цээжийг нь сагсайлгаж
Уянга та хоёр хэрэлдэх өөр хэрэг ээ миний дүү
Наадахаа зүгээр орхичих...
Насанд чинь харин цөвтэй байж мэднэ...

Хаад эртний домгийн уншлагатай
Хатад эртний амны шүншлэгтэй
Буурал түүхийн зам мөртэй 
Бурхан багшийн гарын авшигтай
Бузарыг эс үйлд хэмээсэн...
Тэнгэрийн тахилгатай юмаа.
Наадахаа зүгээр больчих...

Хөөрөг гаансаа дээдэс минь
Хөл доороо зүгээр хаяв гэж үү
Хөх тэнгэрээс зарлиг буулган
Хөлдүүс болгон хадгалсан юм шүү
Ухаант эрийн санаанд багтамгүй 
Урагшгүй үйлээр чи яах гэсэн юм
Орой- цоройг нь цоолж 
Онгичиж төнхчиж болоо биш үү
Одоо болоо миний дүү... наадахаа орхичих
Онгод нь чамайг гэсгээж 
Орон улс минь уруудаж юу магад
Болохгүй бүтэхгүй юм нэг л гэмтэй
Бурхад хилэгнэж , савдаг догширох цаг айсуй
Чимэд гуайн хүү Сайханбилэг чамд
Чин зүрхнийхээ угаас хэлж байна
Чи зүгээр больчих...
2016-1-27 10.00 цаг
Н.БАТСУУРЬ би тэвчихээ байгаад ийнхүү постондоо тавьлаа.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.