Дэлхийн шоу ертөнцөд Liver King нэрээр алдаршсан инфлюссер Брайн Жонсон өнөөдөр Монголд иржээ. Монголд хүмүүнлэгийн сан байгуулах, хүүхдийн цэцэрлэгт туслах олон нийтэд тустай үйл ажиллагаа явуулахаас гадна Чингисийн хүрээ жуулчны баазад бэсрэг наадам үзэх гэнэ. Тэрбээр инстраграм, фэйсбүүкдээ хоёр сая орчим дагагчтай тэрбумтан юм.
Түүний талаарх зарим баримтыг танилцуулья.
Брайн Жонсоныг "Америкийн Викинг” гэдэг. Учир нь, тэр ер бусын амьдралын хэв маягтай. Түүхий хоол иддэг, аль болох хүнээс хол зэрлэг байгальд амьдардаг. Түүнийг фитнесийн дасгалжуулагч, тамирчин гэж харж болох ч тэр хэзээ ч спорт зааланд дасгал сургуулилт хийж байгаагүй. Цэвэр агаарт бэлтгэл хийх ёстой гэж үздэг бөгөөд бэлтгэлийн төхөөрөмж нь тоосго, туухай, данх, гинж гэх мэт. Амьдралын философи нь " Хүн гартаа ганц сүхтэй байхад хүн зэрлэг байгальд амьдарч чадна" гэж үздэг.
Хамгийн хачирхалтай нь түүний хооллолтын хэв маяг. Тэр мах, элгийг түүхээр нь иддэг. Энэ нь булчингийн массад эергээр нөлөөлдөг гэж үздэг. Бас тахианы өндгийг зөвхөн түүхийгээр нь иддэг.
Ой доторх өөрийн фермдээ эхнэр, хоёр хүүтэйгээ амьдардаг. Эрчүүдэд зориулан тураах хоол тэжээлийн талаар контент бэлтгэдэг. Мэдээж түүхий мах санал болгодоггүй. Жингээ хасахад туслах хоолны дэглэмийг л санал болгодог бөгөөд 1,7 сая дагагч нь тун идэвхтэй гэнэ.
https://www.toim.mn/
Сэтгэгдэл