Бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орсон бөгөөд авто зам, явган замын хөдөлгөөнийг нээсэн байна.
Тус замыг гүйцэтгэж буй "Чанар хийц" ХХК-ны зүгээс иргэд газар чөлөөлөлтийн ажилд идэвхтэй хамрагдаж, ажил гүйцэтгэж буй явцад цай хоолоор туслахаас эхлээд маш их дэмжиж буй талаар онцолсон юм.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх цаг үе, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй үед Баянзүрх дүүргийн зүүн бүс, алслагдсан хороодод хөгжил авчрахын тулд сэтгэл, зүтгэл гарган ажиллаж буй П.Сайнзөр захиралтай "Чанар хийц" ХХК-ны хамт олонд баярласан, талархасанаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл