Сурагчид нэгнээ бүлэглэн зодож, мэсээр гэмтээжээ


 

Сурагчид нэгнээ бүлэглэн зодож, мэсээр гэмтээжээ

 

Цагдаагийн байгууллагад энэ сарын 3-ны өдрийн 17:00 цагийн орчимд  "Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Дуудлага, мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай, Т нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн 12-14 насны 4 сурагч үйлдсэн болохыг тогтоожээ. 

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч Т-г "Цүнх авлаа" гэх шалтгаанаар 13 настай Т-г  дал болон хавирганы орчим хоёр удаа мэсээр дүрж, биед нь гэмтэл учруулсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.