Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар БНСУ-ын “Хан Ган Сү” түлэнхийн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


 
 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар БНСУ-ын “Хан Ган Сү” түлэнхийн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар БНСУ-ын "Хан Ган Сү” түлэнхийн мэргэшсэн эмнэлэг, "Ю Наян Ченж” олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбар, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах чиглэлийг удирдлага болгон харилцан идэвх санаачилгатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, засаг даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Г.Ууганцэцэг, "Хан Ган Сү” түлэнхийн мэргэшсэн эмнэлгийн дарга Сун Ү Жин, "Ю Наян Ченж” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын дарга И Мёнг Үн, "Unicity Mega World” төрийн бус байгууллагын дарга Пак Ми Жү нар оролцлоо.
Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Г.Жаргалсайхан эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө цаашид хамтран ажиллах, дүүрэг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах болсонд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар БНСУ-ын “Хан Ган Сү” түлэнхийн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар БНСУ-ын “Хан Ган Сү” түлэнхийн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.