Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид, холбогдох баг хамт олонтой 6-р хороо Наран трейд ХХК-ны газрын асуудлаар очиж ажиллалаа. Та бүхэн мэднэ. Өнгөрсөн сар Баянзүрх дүүргийн 15-р хороо East төвийн барилгын асуудлаас болж тус газар Хотын дарга Д.Сумъяабазарыг урьж, холбогдох газар эзэмшдэг байгууллагатай ширээний ард сууж харилцан зөвшилцөж шийдвэрт хүрч ажил эхэлсэн. Яг энэ жишээтэй адил 6-р хороонд байрлах Наран трейд ХХК-ны эзэмшлийн 19964 м.кв талбайн асуудлыг холбогдох компанитай ширээний ард сууж, хууль дүрэм журмын дагуу хэлэлцэж аль болох нийтийн эрх ашгийг хангуулахын төлөө бид ажиллаж байна.
Бид хууль дүрэмтэй улсад амьдардаг учраас шууд дайраад буулгаж, нураагаад байх нь нэг талдаа өрөөсгөл асуудал. Тиймээс тус хорооны иргэд газрын маргааны асуудалд тайван, хүлээцтэй хандахыг хүсье. Наран трейд ХХК-ны удирдлагууд төсөл хэрэгжүүлэгчид ч гэсэн иргэдтэйгээ ний нуугүй ярьж, уулзаж зөвшилцөх ёстой. Эцсийн шийдвэр иргэдийн оролцоотой гарах болно.
Сэтгэгдэл