Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ганын багтай тоглохдоо гоол хийснээр таван ДАШТ дараалан гоол хийж буй анхны хөлбөмбөгчнөөр тодорчээ.
Тэрбээр 2006, 2010, 2014, 2018 онуудын ДАШТ-д гоол оруулснаараа дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
Роналду 2004, 2008, 2012, 2016, 2020 онуудад болсон Европын аварга шалгаруулах тэмцээн, 2006 оноос хойших бүхий л ДАШТ-д оролцсон тамирчин юм. Тэрбээр 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд багийнхныхаа хамт Европын аварга болж байв.
Сэтгэгдэл