Криштиану Роналду: Энэ бол миний дээд амжилт, хосгүй


Криштиану Роналду: Энэ бол миний дээд амжилт, хосгүй

 

"Катар 2022” ДАШТ-ий урьдчилсан тэмцээний Европын хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө болсон билээ. Эдгээр тоглолтуудаас Португал-Умард Ирландын тоглолт гойд сонирхолтой болж Европын бразилчууд өрсөлдөгчөө 2:1-ээр хожсон юм. Португалчууд энэ тоглолын 89 дэх минут хүртэл хожигдож явсан бөгөөд Роналду тоог тэнцүүлж, 96 дахь минутад хожлын гоол оруулсан юм. Энэ нь түүний хувьд шигшээ багийнхаа төлөө оруулсан 110, 111 дэх гоол болж, Ираны алдарт Али Даейг гүйцэн дээд амжилтын эзэн болов.

Тэрээр тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцсан байна. "Хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг их чухал байдаг. Тэд бидэнд эрч хүч өглөө. Би багаа хожуулж, дээд амжилт тогтоосондоо баяртай байна. Гэхдээ хамгийн чухал нь баг юм. Энэ бол миний дээд амжилт, хосгүй. Замналдаа дахин нэг дээд амжилт тогтоосондоо баярлаж байна. Миний хүсэл эрмэлзлийн ундарга нь хөлбөмбөгийг үргэлжлүүлэн тоглох их хүслээс эхтэй. Хуучин багтайгаа гэрээ байгуулж, "гэртээ” эргэж ирсэн нь ч бас их урам өгсөн. Өглөө бүр улам илүү болж, үр хүүхэд, хөгжөөн дэмжигчдээ баярлуулах хүсэлтэй сэрнэ гэдэг их чухал юм” гэж Роналду хэлжээ.            



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.