ЕТГ-ын дарга асан Ө.Шижир хил давж зугтсан уу


ЕТГ-ын дарга асан Ө.Шижир хил давж зугтсан уу

 

Хууль хяналтынхан иргэдийн шаардлага, Ерөнхийлөгчийн “шахалт”-ын дараа нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг баривчлах ажиллагаа явуулж эхэлжээ. Нүүрсний хулгайтай холбоотой эрхмүүдийн жагсаалтад “Тавантолгой төмөр зам”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирлуудаас эхлээд томоохон албан тушаал хашиж байсан, олны танил маш олон хүний нэр байгаа юм байна. Хэд хэдэн хүнийг нь өчигдөр орой баривчилжээ. Харин зарим нь зугтаж амжжээ.

Тухайлбал, дээрх нүүрсний  хулгайтай холбоотой эрмүүдийн жагсаалтад нэр нь бичээстэй байсан ЕТГ-ын дарга асан Ө.Шижир хил давж зугтсан гэх албаны эх сурвалжийн мэдээлэл байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 238 (6970)


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.