Х.Нямбаатар: Би таамгаар нүүрсний хулгайч бол энэ энэ гээд буудаж болохгүй биз дээ?


Х.Нямбаатар: Би таамгаар нүүрсний хулгайч бол энэ энэ гээд буудаж болохгүй биз дээ?

 

АТГ, Шүүх, Прокурорын байгууллагын зүгээс нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр 17 цагийн үед Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 
 
Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар энэ үеэр:  "Жагсагчид шууд нэр зарла гээд байна. Гадаа байгаа хүмүүст бид нар буруу ойлголт өгснөөс болоод хүмүүс бухимдаж байна шүү дээ. Би жишээ нь албан тушаалтнууд 20-30 хүн байгаа л гэж байна. Би шалгаагүй, хараагүй, нүүрс зөөж байхыг нь хараагүй байж шууд таамгаар энэ энэ хүмүүс гээд авчраад гаргаж ирээд буудаж болохгүй биз дээ? Сэтгүүлч чи мэдэж байгаа юм бол зарлачих. Би гадаа гараад сурвалжлагч энэ энэ хүнийг нүүрсний хулгай хийж байсныг харж байсан гээд чи зарлачих. Би бол чадахгүй.
 
Нүүрсний хулгайн тоог нь мэдэж байгаа ганцхан хүн Монголд байгаа. Тэр нь Т.Доржханд.
 
Т.Доржханд яг 40 их наяд төгрөг хулгай хийгээд явчихсан гэдгийг ОНМХ-ээр хэлсэн. Тэгэхээр Т.Доржханд тэр хүмүүсийн нэрийг энэ мөрдөгч нараас өмнө түрүүлээд зарлах ёстой гэж бодож байна. Нарийн хэмжилт хийж байж, маркшейдерийн дүгнэлт гарч байж нүүрсний хэмжээг тогтооно. Түүнээс Т.Доржханд гаргахгүй.Би таамгаар нүүрсний хулгайч бол энэ энэ гээд буудаж болохгүй биз дээ?" гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.