“Боомтын сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэгт оролцлоо


 

 

“Боомтын сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэгт оролцлоо

 

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд "Монголын эдийн засгийн чуулган-2022” зохион байгуулагдах бөгөөд "Боомтын сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийг Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж байна.
Тус урьдчилсан хэлэлцүүлгийн "Хилийн боомтуудыг дэд бүтцээр холбох, тээврийн коридорын үр ашгийг дээшлүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал панелистаар оролцлоо. Тэрбээр тус компанийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын цогцолбор төслийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар товч танилцууллаа.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.