Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр Вашингтонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж байгаа ажээ.Энэ нь түүний хоёрдугаар сард Орос тус улсыг түрэмгийлснээс хойших анхны гадаад айлчлал болно. Зеленский мөн Конгресст үг хэлж магадгүй гэнэ. Айлчлал болон төлөвлөгөөний талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Зеленский нийслэл Киевт гадаадын удирдагчдыг тогтмол хүлээн авч, Украины эргэн тойронд байлдаж байгаа цэргүүдэд дээр тогтмол зочилдог. Тэрбээр мягмар гарагт фронтын Бахмут хотод гэнэтийн айлчлал хийсэн. Украины Ерөнхийлөгч мөн дэлхийн удирдагчидтай утсаар болон цахимаар байнга ярьдаг. Хамгийн сүүлд АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинд амин чухал дэд бүтцээ Оросын дайралтаас хамгаалах боломжтой Патриот пуужингаар хангах талаар хэлэлцэж байгаа тухай мэдээлэл гарсан.
https://www.bbc.com/news/world-europe-64047058
Сэтгэгдэл