Тэгэхээр "Орчихсон байхад жилийн дотор шархаа нөхнө ш дээ” гэх үг дэмий нэг хэлчихсэн ч бас биш биз. Тэгвэл энэ байдлыг халж байгаагаа засаг төрийнхөн ЗОРИГТОЙ ЗАРЛАЛАА. Энэ мэдээлэл үнэндээ он солигдох дөхөж буй үед хамгийн СУПЕР мэдээлэл байв. Одоогийн энэ нийгэмд ёстой СУПЕР, яг л ЭМ ШИГ хэрэгтэй зүйл байсан юм.
Эрх баригчдын зүгээс УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын алба хашиж байгаа этгээдийн эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн ах дүү нарыг төрийн захиргаа, төрийн өмчийн хуулийн этгээдэд удирдах албан тушаал хашихгүй, эрхлэхгүй байх, мөн эдгээрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдийг төрийн худалдан авалтын тендерт оролцуулахгүй байх хуулийн төслийн талаар дуулгасан явдал.
Засгийн газраас санаачилсан энэхүү төсөл хараахан УИХ-д өргөн баригдаагүй байгаа ч гишүүдийн зүгээс "Хэрэв энэ төслийг УИХ баталбал Үндсэн хуулийн зөрчил үүснэ Цэц дээр очно” гэх зэргээр цааргалаад эхэлж.
Мэдээж тэд д цааргалж, эсэргүүцнэ. Өөр хэн ч биш. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал нэг талдаа сангуудын зээл, ЖДҮ гэх зэргээр төрөөс хэрэгжүүлж буй ажлуудад саад тотгор гарахгүй зөв замаар явчих боломжтой гэж харагдаж байгаа юм.
Нөгөөтэйгүүр "Монгол шиг цөөхөн хүн амтай улс оронд яаж ийж байгаад л хамаарал бүхий болчхож ч мэдэхээр л юм.
Тийм дээ ч хуулийн төслийн сургаар сэтгэл зүйн дайралт хийгээд эхэлчхээд шивэр авир хийж байна ж гэж харагдаж байна. Гэхдээ аливаа шинэчлэл хийхэд их зүйл золиосолдог гэдгийг эрх биш хуулийн төсөл санаачлагчид мэдэж зориглосон нь тодорхой. Тиймээс үзээд алдах нь үнэндээ зөв шийдэл. Он удаан жил үргэлжилж аалзны тор шиг болтлоо орооцолдсон авлига, албан тушаалын хэрэг энэ хуулиар хязгаарлагдана. Эрх ямбаа эвдүүлэх нөхөд бачуурч янз янзын ший янгуу тоглох нь ч мэдээж.
Сэтгэгдэл