Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хүнийг төрд ажиллуулахгүй


Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хүнийг төрд ажиллуулахгүй

 

УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий этгээдийн компани төрийн тендерт ордоггүй байх зохицуулалт хийж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. 

Тэрбээр "УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын албан тушаал хашиж байгаа бол тэдний харилцан хамаарал бүхий этгээд буюу эхнэр, нөхөр, төрсөн ах, дүүс төрийн захиргааны болон төрийн өмчийн хуулийн этгээдийн газарт удирдах ажил, албан тушаал эрхлэхгүй байх зохицуулалт хийх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдийг УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайдаар ажиллаж байх хугацаанд хамаарал бүхий хүн нь төрд удирдах ажил хийхгүй. Энэ үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төслийн өөрчлөлтийг боловсруулж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.