Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ өнгөрсөн жилээс эхлэн И-Баримт аппликейшн, И-Халамж системээр явуулдаг болсон. 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээх цонх дээрх цахим системүүдэд нээгджээ. Жишээ нь та ehalamj.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрнэ. Улмаар хүүхдийн хуримтлал цонхон дээр дарж ороод хүсэлтээ гаргана. Хүсэлт гаргахдаа 1-12 сарыг бүгдийг сонгох болон зарим сарыг сонгохгүй орхиж, хүүхдийн мөнгөө хуримтлуулах боломжтой юм. Хэрэв хүсэлтээ илгээгээгүй тохиолдолд хүүхдийн мөнгөө авах боломжгүй бөгөөд автоматаар хуримтлагдахыг сануулж байна.
Сэтгэгдэл