Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын вальютын зах зээл тогтворжлоо


Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын вальютын зах зээл тогтворжлоо

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнгөрсөн есдүгээр сарын дундуур Монгол Улсын вальютын нөөц 2,4-2,5 тэрбум долларт хүрч, 2022 оны сүүлээр хоёр тэрбум доллараас доош байх эрсдэлтэй байсан. Харин 12 дугаар сарын сүүлээр Монгол орны вальютын нөөц 3 тэрбум 400 сая доллар болсон байна. Ингэснээр Монгол Улс дефольт зарлах эрсдэлгүй болж чадлаа. Засгийн газраас байгуулсан ажын хэсэг цаашдаа хоёр долоо хоног бүр вальютын нөөцийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлээ танилцуулна. Одоогоор вальютын нөөц, ханштай холбоотой эрсдлүүд зогсож байгаа. Албан ба албан бус ханшийн зөрүү 200-300 төгрөгт хэлбэлздэг байсан бол одоо 20 орчим төгрөгөөр хэлбэлзэж байна. Ингэснээр Монгол Улсын вальютын зах зээл тогтворжлоо гэж хэлж болно.

Нүүрсний ам үнээр биш хилийн үнээр гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Ам үнээр зарахдаа нэг тонн нүүрсийг 109 доллараар зарж байгаа. Хил үнээр 200 гаруй доллараар зарна.

Дараагийн онцлох зүйл бол, Монгол Улс бүх нүүрсээ хоёрдугаар сарын 1-нээс биржээр зарах шийдвэр гаргасан. Бэлтгэлээ хангаж байгаа. Энэ нь манай улсад орж ирэх орлогын хэмжээг нэмэгдүүлэх, ил тод болгох, нүүрсний үнэ өсөх таатай боломжийг бий болгож байна." гэх мэдээллийг өглөө.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.