Сүмо бөхийн Хацү башё энэ сарын 8-наас 22-ны хооронд болох бөгөөд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүнийг, озэки Такакэйшо барууныг манлайлах нь ээ.
Энэ удаагийн башёгийн онцлог нь 1898 оноос хойш буюу 125 жилийн дараа анх удаа нэг ёкозүна, нэг озэки цолтой бөх барилдах гэж байна.
Мөн 1993 оны Хацү башёд нэг ч ёкозүна цолтой бөхгүй, озэки цолтой хоёр бөх болох Акэбоно, Конишики нар манлайлж барилдаж байсан билээ.
Түүнчлэн ирэх башёд Котоновака, Вакамотохарү нар комүсүби цолтой барилдана. Дашрамд дуулгахад, сүмо бөхийн холбооноос цар тахлын журам зөрчсөн Ичиножо А.Ичинноровын ирэх башёд барилдах эрхийг хассан юм.
Хацү башёгийн дээд макүүчи зиндаанд ёкозүнагаас гадна сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн, комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нарын зэрэг Монгол бөхчүүд хүч үзэх гэж байна.
Сэтгэгдэл