АНУ даяар компьютерын сүлжээнд гарсан доголдлын улмаас 1000 гаруй нислэг саатжээ


АНУ даяар компьютерын сүлжээнд гарсан доголдлын улмаас 1000 гаруй нислэг саатжээ

 

АНУ-ын Иргэний агаарын тээврийн холбооны удирдлагын системд компьютерын ноцтой доголдол гарсны улмаас 1000 гаруй нислэг саатсан талаар CNN агентлаг мэдээлжээ. 

 

Компьютерын систем доголдсоны улмаас онгоцны багийнханд нислэгт аюул заналхийлж болзошгүй үйл явдлын талаарх нислэгийн өмнөх мэдэгдэл очихоо больсон байна. Улмаар зарим компаниуд өөрсдийн мэдэгдэх системүүдийг ашиглаж эхэлжээ. 

 

Энэ доголдлын улмаас 1200 нислэг саатаж, 100 гаруй нислэг цуцлагдсан байна. Систем доголдох үед агаарт байсан онгоцууд ойролцоох нисэх буудал дээр яаралтай газардахаас аргагүй болжээ. 

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/546371

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.