Хятадын Ляонин мужийн Паньжинь хотод байх Panjin Haoye Chemical үйлдвэрт нэгдүгээр сарын 15-ны өдөр хүчтэй дэлбэрэлт болсон талаар SCMP сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлтийн долгионы улмаас хэрэг болсон газраас нэг километрийн цаана байх байшингуудын цонх хагарч, үйлдвэрийн дээгүүр өтгөн хар утаа гарсан байна. Энэ осол төхөөрөмжид техникийн үйлчилгээ хийх үеэр болсон гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Газрын тос, химийн үйлдвэрт болсон энэ дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алджээ.
Дэлбэрэлт болсон үйлдвэрт бензин, асфальт, газрын тосны кокс, изооктан, пропан, пропилен болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 2,5 мянган хүн ажилладаг аж. Ослын газарт 79 галын машин, 330 гал сөнөөгч ажиллаж байгаа юм байна. Урьдчилсан мэдээллээр, хоёр хүн амиа алдсаны дээр дөрвөн хүн хүнд шархдаж, 30 хүн хөнгөн бэртсэн бол 12 хүн сураггүй болсонд тооцогджээ.
http://www.shuud.mn/a/546467
Сэтгэгдэл