Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх нь цаг хугацааны л асуудал болжээ


Нүүрсний хулгайн хэрэгт нэр нь холбогдсон хэд хэдэн гишүүний араас Т.Аюурсайхан гишүүн түүчээлэн гарч иржээ. АТГ-аас уг хэрэгт холбогдуулж 17 хүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сард зарласанаас хойш процессууд үргэлжилж дараагийн зарлагдах нэрс захаасаа ил болсоор байна. АТГ-аас нэр нь зарлагдсан эрхмүүдийн 7 нь УИХ-ын гишүүн байсан бол тэдний араас УИХ-ын гишүүн, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд Т.Аюурсайхан зөвлөх, туслахуудтайгаа түүчээлэн орж ирж, тэднийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн юм байна. Улмаар түүнийг гэм буруутай гэж дүгнэж болохуйц нөхцөл байдал үүссэн тул Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлсэн гэнэ.

Тэгэхээр юун түрүүнд "шударга тав"-ын нэг асан Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлэх учиртай. Нэгэнтээ нүүрсний хулгайтай хатуу тэмцэхээ илэрхийлсэн журмын нөхөр нь болох Л.Оюн-Эрдэнэ сайд, олон нийтийн хяналтад ил тод байж бүх шатны хулгайтай тэмцэнэ гэсэн УИХ-ын дарга Д.Занданшатар нар түүнийг шударга зам мөрөө хөөх боломжоор нь хангах буй за. Тэгэхээр одоо Т.Аюурсайхан гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх нь цаг хугацааны л асуудал боллоо.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.