УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн оролцсон АН-ын даргын цахим сунгааг С.Эрдэнийн зохион байгуулсан луйвар байж болзошгүй гэж үзэн, цагдаагийн байгууллага болон АТГ-д шалгуулахаар хандсан билээ.
Тэгвэл өнөөдөр тэрээр ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албанд мэдүүлэг өгчээ.
Энэ тухайгаа Л.Гүндалай: " Дөнгөж сая Мөрдөн Байцаах Албанд мэдүүлэг өглөө. С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгууль гэгчийн талаар би өргөдөл өгсөн. Уг өргөдлийг хүлээн авч, цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Цахим сонгууль гэж залилан, луйвар хийж байна гэж би хуулийн байгууллагуудад хандсан. Юм үнэнээрээ дээр. Байнга залилан хийгээд, сонгууль шиг юм зохион байгуулаад, хүмүүсээс мөнгө аваад, түүгээрээ дурын хүнээ сонгож гаргадаг зүйлийг С.Эрдэнэ хийгээд байгаа юм. Хуулийн байгууллага яаралтай шалгаж эхэлсэнд баяртай байна. Ирэх Даваа гарагт эрүүгийн хэрэг үүсгэх юм байна." гэв.
Сэтгэгдэл