Ази тивийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамтдаа хамгаалахаар тохиролцов


 

Азийн асуудлаарх БНХАУ, ОХУ-ын зөвлөлдөх уулзалтын шинэ үе шат болж, бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн асуудлаарх хоёр улсын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх түүнчлэн бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамтдаа хамгаалахаар тохиролцлоо гэж мягмар гарагт БНХАУ-ын ГХЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ. Зөвлөлдөх уулзалт хоёрдугаар сарын  27-нд Бээжин хотноо болж БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Лю Жиньсун, ОХУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн хамтын ажиллагааны газрын захирал Алексей Овчинников нар уг хуралдааныг хамтран даргалсан байна. 

 

“Талууд Азийн бүс нутгийн байдал, бүс нутгийн хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Орос улсууд хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамтран хамгаалах талаар санал нэгдлээ” гэж БНХАУ-ын ГХЯ мэдээлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.