Иргэд таван өдрийн турш бүх музейг ТӨЛБӨРГҮЙ үзэх боломжтой


Иргэд таван өдрийн турш бүх музейг ТӨЛБӨРГҮЙ үзэх боломжтой

 

Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

Соёлын яамны харьяа Улаанбаатар хот дахь музейн жагсаалт:

 

 

Музей 

Хаяг

Цагийн хуваарь

Утас

1.

Монголын үндэсний музей

Төрийн ордны баруун талд

Өдөр бүр 09:00-18:00

70110913

2.

Чингис хаан үндэсний музей

Төрийн ордны баруун хойно

Даваа-Ням гарагт 09:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:30

70212222 70217777

3.

Дүрслэх урлагийн музей

Барилгачдын талбайн зүүн талд

Өдөр бүр 09:30-16:30

326060

4.

Байгалийн түүхийн музей

Ялалтын талбайн чанх хойно

Мягмар-Ням гарагт 09:00-18:00

70000171

5.

Богд хааны ордон музей

Хан-Уул дүүрэг, Оргил рашаан сувиллын уулзвар

Мягмар, лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:15

343071

6.

Театрын музей

Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт /хойд талын хаалга/

Өдөр бүр 09:30-17:00

311320

7.

Чойжин ламын сүм музей

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж

10:00-16:30

324788


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.