МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа


МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

 

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр Үндэсний түүхийн музей "СЭТГҮҮЛЧДЭД НЭЭЛТТЭЙ МУЗЕЙ” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт сэтгүүлчид идэвхитэй оролцож түүхийн үнэт олдвор, үзвэрүүдийг үзэж сонирхлоо. Мөн түүнчлэн түүхийн музейн үйл ажиллагааны нэг чухалд алба болох сан хөмрөгтэй танилцсан юм. Сан хөмрөг нь гарал үүсэл, бүтсэн эд, хийсэн арга, цаг хугацааг харгалзалгүйгээр байгаль түүх, соёл, урлаг, шинжлэх ухаан, музейн ач холбогдол бүхий соёлын өвийн цуглуулгаас бүрддэг. Эдгээр цуглуулгын аюулгүй байдал, хадгалалтын горимыг хангахад анхаарч ажилладаг байна. Энэхүү алба нь 9 хүний бүрэлдэхүүнтэй, 14 сан хөмрөгийн 60 мянга гаруй үзмэрийг хариуцан ажилладаг аж.

 

Мөн энэ үеэр Үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар хэвлэл мэдээллээр хамтран ажилладаг байгууллагууддаа талархал гардуулсан бөгөөд "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-той цаашид хамтран ажиллах санамж бичигт Үндэсний Түүхийн Музей Захирал доктор Д.Сүхбаатар, "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” ТББ Дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар гарын үсэг зурсан юм.

 МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтийн ажиллагааны санамж бичигт: "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо (МҮСХНХ) нь Үндэсний Түүхийн Музейн үйл ажиллагаа болон үйлчилгээг хойч үедээ сурталчилан таниулж үр нөлөөг дээшлүүлэх, олон нийтийн хандлагыг түүх соёлоороо бахархахсан эерэг чиглэлд өөрчлөхөд мэдээ мэдээллээр дэмжлэг үзүүлэхээр энэхүү санамж бичгийг байгуулав.

 

Үүнд:

·МҮСХНХ нь Үндэсний түүхийн музейтэй хамтран хэд хэдэн үе шат бүхий арга хэмжээ зохион байгуулах

·Арга хэмжээтэй холбоотой мэдээ мэдээллийг Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны гишүүн сайтуудаар нийтлэн олон нийтэд хүргэх

·Сошиал орчин болох фэйсбүүк, твиттер зэрэг хуудсуудаар давхар мэдээллийг давалгаалах

·Үндэсний түүхийн музей бэлтгэсэн контентыг боломжит хувилбараар олонд хүргэх

·Үндэсний түүхийн музей нь гадаад дотоодод түүх соёлоо сурталчлах өдөрлөг болон улсын арга хэмжээнд МҮСХНХ-ны гишүүдээс авч яван сурвалжлага бэлдүүлэх гэх мэт

 

­­­Дээрх үндсэн заалтуудаар хоёр тал харилцан тохиролцон хамтран ажиллахаар болов. Үндэсний түүхээрээ бахархаж үр хойчдоо таниулъягэжээ.

 МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа


 

 

bolod.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.