Тэр гуталдаа борооны ус тосон ууж, өт, хорхойгоор хооллон, цоохор ирвэс, зэрлэг гахайнаас нуугдан амьдарчээ.
Акостаг нутгийн иргэд болон найз нөхдөөс нь бүрдсэн эрлийн баг алга болсноос нь хойш сарын дараа олсон байна. Тэр нулимс дуслуулан "Энэ үнэхээр гайхалтай, хүмүүс хайлтаа удаан үргэлжлүүлсэн гэдэгт би итгэж чадахгүй байна" гэж хэлжээ.
"Би өт идсэн, би шавж идсэн, энэ бүх хугацаанд амьд үлдэхийн тулд хийсэн зүйлд минь хүмүүс итгэхгүй байх" гэж хэвлэлд ярьжээ.
Тэр мөн гаргатеас гэх зэрлэг жимсээр хооллож байжээ.
Түүнчлэн "Надад шинэ амьдрал бэлэглэсэн бурханд асар их талархаж байна” гэв.
Гэр бүлийнхэн нь Акостаг хэрхэн төөрч, хэрхэн амьд үлдсэн талаарх бүх нарийн ширийн зүйлийг нэгтгэх шаардлагатай байгаа ч сэтгэл зүйн хувьд хүнд байгаа тул түүнээс аажмаар асуух болно гэжээ. Акоста 17 кг (37 фунт) жин хасч, шагай нь мултарсан ч түүнийг олсон хүмүүсийн хэлснээр тэр доголон алхаж байжээ.
Түүний дүү Орасио Акоста Боливийн Пагина Сиете сонинд "Ах маань төөрснөөсөө хойш дөрөв дэх өдрөө шагайгаа мулталчхаад ингээд л үхэх нь гэж бодсон талаараа бидэнд хэлсэн" гэж ярьсан байна.
Жонаттан сүүлчийн сумаа ширэнгэн ойд таарсан зэрлэг амьтдыг айлгахад ашигласан гэж түүний дүү хэлэв.
Төөрснөөсөө хойш 31 хоногийн дараа тэр эрлийн багийнхныг 300 метрийн тэртээ олж хараад өргөст бутны дундуур доголон алхаж, тэдэн рүү орилсон байна.
Хорасио Акоста ахыг нь нутгийн дөрвөн хүн олсон гэж хэлэв. "Манай ахыг олсон гэж хэлэхээр нэг хүн гүйж ирсэн. Энэ бол гайхамшиг" хэмээн ярив.
Хүнд бэрхийг туулсан Жонатан ан агнуураа орхихоор шийдсэн гэж дүү нь ярьсан байна.
Харин цагдаа нар амьд үлдсэн дөрвөн найзыг нь түүнээс хэрхэн салсныг тодорхой болгохын тулд байцаана гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл