Зэрлэг амьтдаар дүүрэн Сибирийн ойд төөрсөн гурван настай бяцхан охин 11 хоногийн дараа эсэн мэнд олдсон тухай мэдээ 2014 онд хүмүүсийг баярлуулж басхүү гайхшруулсан.
“Siberian Times” сонинд бичсэнээр Карина Чикитова охин долоодугаар сарын 29-ний өдөр Бүгд найрамдах Саха улсын алслагдмал газрын нэг болох Омон тосгон дахь гэрээсээ төөрөн сураггүй болжээ. Охин ойролцоох тосгон руу явсан аавынхаа хойноос нохойтойгоо дагаж яваад ийнхүү төөрсөн аж. Тосгодын хооронд ямар нэгэн утасны сүлжээ байдаггүй тул охиныг явснаас хойш дөрвөн өдрийн дараа л алга болсныг нь мэдэж тосгоны иргэд нийтээрээ охиныг хайх ажилд яаравчлан орсон юм.
Саха нь өвөлдөө Сибирийн хамгийн хүйтэн бүс нутагт ордог бөгөөд зуны цагт ч шөнөдөө нэлээд хүйтэн хонодог байна. Бяцхан охин зэрлэг жимсээр хооллон, голын усаар ундалж, нохойгоо тэврэн, өвсөөр хучин унтдаг байсан хэмээн ярьжээ. Гэвч ийнхүү өвсөн дунд нуугдсан нь эрэлчид охиныг олоход хүндрэл учруулсан байна.
Түүнийг наймдугаар сарын 11-нд олсон бөгөөд охинтой хамт сураггүй болсон нохой тосгондоо ирж, зам зааснаар эрлийн үйл ажиллагаа амжилттай өндөрлөжээ.
“Якутын зарим хэсэг шөнөдөө хасах градустай хонодог болсон учир бидний санаа маш их зовж байсан. Гэвч бид охиноо нохойтойгоо хамт байгаа гэж итгэн найдлага тавин хайсаар байсан. Гэвч манай нохой ганцаараа эргэн ирэх үед бидний зүрх зогсох шиг болж охиноо алдчихлаа л гэж бодож байлаа. Эрлийн багийнхан ч охиныг ийм удаан амьд байгаа гэдэгт эргэлзэж байсан юм. Охиныг хайж байхдаа зэрлэг баавгайтай хүртэл таарсан. Энэ бүхэн биднийг итгэл найдвараа бүр мөсөн алдахад хүргэсэн. Гэтэл хэний ч санаанд оромгүй зүйл болж нохой охины байгаа газрыг бидэнд зааж өгснөөр барахгүй түүнийг эсэн мэнд байхыг оллоо. Гайхамшиг гэдэг л энэ байхдаа” хэмээн охины ээж тухайн үед хэлж байсан.
Карина охин шумуулд бага зэрэг хазуулсныг эс тооцвол ямар нэгэн хүнд бэртэл, гэмтэл аваагүй аж. Энэ явдлын дараа .
Сэтгэгдэл