Хичээлээ тараад харихаар явсан охин сураггүй болжээ


 

 

Хичээлээ тараад харихаар явсан охин сураггүй болжээ

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд сурдаг охин сургуулиаасаа гэртээ харих гэж  гараад сураггүй байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн мянга орчимд амьдардаг Б гэгч охин энэ сарын 10-нд сургуулиасаа гэр рүүгээ харихаар яваад сураггүй алга болжээ.

Тухайн өдөр охин хөх өнгийн сурагчийн дүрэмт хувцастай, улбар шар хүрэм, хар өмд, хүрэн бойтог өмсч, хар цүнх үүрсэн байжээ. Хичээл нь 18.00 цаг өнгөрч байхад тарж, гэр рүүгээ ганцаараа явсан аж.

Охины нагац эгч:"Миний дүү Чингэлтэй дүүргийн 57-р сургуульд суралцдаг. Тухайн өдөр сургуулиасаа 18.30 минутын орчимд гэртээ харихаар ганцаараа явсан байдаг. Дүүгээ алга болсныг мэдээд цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар дүүгийн сураг гараагүй, бид цагдаа нартай хамтраад камер шүүж байна. Дүү минь бүтэн өнчин учраас манай ээжтэй хамт амьдардаг юм. Хэрэв дүүг минь харсан хүмүүс байвал  88982630, 88177340 дугаараар холбогдоосой гэж хүсч байна” гэжээ.

Охиныг хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.