Хүүхэд хулгайлсон Л.Отгончуулууныг эрэн сурвалжилж байна



 

 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр "Тэди” төвийн ойролцоогоос хоёр настай охин хулгайлж, Эрдэнэт хотод аваачиж төөрүүлж хаясан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэн Л.Отгончулууныг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Тэрбээр охиныг хулгайлж авч яваад, Эрдэнэт хотод зах дээр төөрүүлж хаясан байхыг нь цагдаагийн байгууллагаас олж, ар гэрт нь хүлээлгэн гэх мэдээлэл байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Л.Отгончулуун охины ээжтэй хамт архи уун согтоож, улмаар унтсаных нь дараа охиныг нь хулгайлаад зугтсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Охиноо алдсан ээж хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг огт танихгүй гэж мэдүүлсэн байна. Гэмт этгээдийг харсан үзсэн хүн байвал Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт хандаж болох аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.