"МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан Пүрэвдоржийн Бат-Эрдэнийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.
Түүнийг Барилга хот байгуулалт, зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон хуурамч гэгдээд буй "Samsung CT” corporation-ийн захирал нарын хэрэгтэй холбогдуулан мөнгө угаасан болон өмч хөрөнгө залилсан хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байгаа юм.
Ингэснээр энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг интердолоор эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд өмнө нь Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбатыг эрэн сурвалжлаад байсан юм.
Ж.Өөдлөн
Сэтгэгдэл