П.Бат-Эрдэнэ явахаасаа өмнө Ч.Ганбатаас 16 сая төгрөгийн дэмжлэг авчээ


П.Бат-Эрдэнэ явахаасаа өмнө Ч.Ганбатаас 16 сая төгрөгийн дэмжлэг авчээЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяаг баривчилсан байгаа билээ. Мөн түүнтэй хамт ЗТЯ-нд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг баривчлах тушаал гарчихсан байгаа юм.

Гэвч нөгөө хоёр нь баривчлах тушаал гарсан болохыг мэдмэгцээ гадааддаас ирж өгөхөө больсон. Өөрөөр хэлбэл тэд зугтаачихсан. Тиймээс өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг Инперполоор эрэн сурвалжилаад байгаа. Харин "МТЗ” ТӨХК-ий дэд захирал асан П..Бат-Эрдэнэ Австралид сурахаар явсан агаад и-мэйл, фэйсбүүк хаягаа ч хаасан байна. Түүнчлэн П.Бат-Эрдэнэ нь явахаасаа өмнө гүйцэтгэх захирал Д.Ганбатын тушаалаар 16 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг авжээ.

Н.Чимэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.