Зам тээврийн яамны экс удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн газраас саатуулан шалгаж эхэлсэн байгаа.
Тодруулбал, Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг бусдын хамт цагдан хорьсон. Түүний араас Ч.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нарыг баривчлах сургаар тэд хилийн дээс даван зугтсан байгаа. Эл асуудалд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ч буруутгаж эхэлсэн бөгөөд тэрбээр мэдээлэл хийсэн. Тавантолгойтой холбоотой асуудалд буруутгаж, дээрх хүмүүсийг цагдан хорьж, шалгаж эхэлсэн гэх.
Гишүүний хувьд "Улс төрийн захиалгатай энэ хэргийг эхлүүлсэн бөгөөд намайг шалгах байх. Ер нь шалгасаар ч ирсэн” гэдгээ хэлсэн. Түүнийг сайдаар ажиллаж байх үед төмөр замд 200 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн нэрээр мөнгийг нь завшсан гэх мэдээлэлд тэрбээр "Миний үед бол төмөр замд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй юм шүү” гэдгийг онцлон хэлээд байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл