Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдад мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа


 
 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдад мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа

 

Улсын бүртгэлийн байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд шинээр баригдсан нийтийн орон сууц, барилга байгууламжийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх явцад үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт орох, зураг төслийн магадлалын баталгаажилт, ашиглалтад хүлээн авснаас хойш зураг төсөлд өөрчлөлт орсон тохиолдлуудад хэрхэн шийдвэрлэх ямар хууль тогтоомжид үндэслэж бүртгэх зэрэг асуудлууд тулгардаг.
Тиймээс БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөс барилга, байгууламжийн зураг төслөөс эхлээд ашиглалтад орох үйл явц хүртэлх хууль тогтоомжийн хэрэгжилт, баримт бичгийн бүрдүүлэлт, захиалагчийн техникийн хяналт, зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулж байна.
Мэдээлэл өгөх сургалтад
БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга
БХТ-ийн Барилга, байгууламж зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар, Хот суурин дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д. Чинзолбоо,
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам,
Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Н.Дорж нар мэдээлэл өгч байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.