Сүхбаатар аймаг дахь "Андын илч" уурхайд зэвсэглэн очсон бүлэглэлийн ахлах нь Ука хочит Л.Алтанхуяг байжээ


 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах "Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг "Майробалан” ХХК-ний ажилчид, жолооч нар руу зэвсэгтэй этгээдүүд бүлэгдэн дайрсан гэмт хэргийн талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд мэдээлэгдсэн.

Тэгвэл тухайн этгээдүүд нь Ука хочит Л.Алтанхуягаар ахлуулсан 20 гаруй гэмт этгээд байсан нь цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ил болж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. .

Ука хочит Л.Алтанхуяг нь 2009-2021 онд ЭХТА-ийн 147.2 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 17.2.3.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх/, 20.4.1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ зэрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байжээ.

Ука хочит Л.Алтанхуяг нь мөн урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий 17 иргэдтэй "Андын илч" ХХК-ний өмнөх захирал О.Энхбаяр болон түүнтэй хамт очсон "Шонхор тас” ХХК-ний ажилчидтай маргаан үүсгэх, уурхайн талбайд байгаа техник, тоног төхөөрөмжийг өмнөх захирал О.Энхбаярт олгуулахгүй байх зорилгоор очиж, зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс ашиглаж айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тухайн үйл явдал нь 2023.02.12-14-ний өдрүүдэд болсон юм байна.

Мөн Ука хочит Л.Алтанхуягийн захиалснаар  Б.Хулансамбуу,  Б.Ууганзаяа, П.Энхсайхан  нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий иргэний Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах 2 орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн  зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүний гэр болон тээврийн хэрэгслээс 4 ширхэг хутга, хийн гар буу болон ангийн зориулалттай сум, амьсгал боогдуулагч зэргийг хураан авсан.

https://tsahiur.mn/n/s/13991

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.