![](/uploads/posts/2023-04/1681286605_download-1.jpg)
Тухайн үед 312 тэрбум төгрөгийг төлүүлэх улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шийдвэр гарсан. Дараа нь 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Маргаан таслах зөвлөл дахин тогтоол гаргасан. Тэрхүү тогтоолдоо долоодугаар сард хүчингүй болгосон тогтоолоо буцаагаад сэргээсэн юм. Өөрөөр хэлбэл 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлээд "Петрочайна Дачин Тамсаг” компани 2013-2017 оны хооронд тооцогдох татвар буюу 312 тэрбум төгрөгийг төлөхөөр болсон гэсэн үг. Гэвч тухайн компани хуулийн хугацаанд татвараа төлөөгүй учраас Татварын ерөнхий газраас дараагийн арга хэмжээгээ авч, татвар төлөгчид мэдэгдэж, дансыг нь хаан, нэхэмжлэл хүргүүлсэн байна.
Тэгвэл өнөөдөр Петрочайна дачин тамсаг компанийн ажилчид ажил хаялт зарлаж, тайван жагсаал хийж эхэлжээ. Учир нь "Петрочайна Дачин Тамсаг” компани дансаа хаалгасан болохоор ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.
Үүнийг өнгөцхөн харахад "Петрочайна Дачин Тамсаг” компани ажилчдынхаа цалин өгөхгүй иргэдийг хохироож байгаа мэт боловч нөгөөтээгүүр татвар төлөгдөх хөшүүрэг болж байгаа юм. Тухайн компани ажилчингүй болж үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд ажилчдынхаа цалинг тавих шаардлага тулгарна, цалин тавихын тулд дансаа нээлгэх хэрэгтэй. Дансаа нээлгэхийн тулд улсад татварын өрөө барагдуулахаас өөр аргагүй юм.
Өнөөдрийн байдлаар тус компанийн 2019, 2020, 2021 оны татварын тайланд хяналт шалгалт хийж байна.
Сэтгэгдэл