Монголд албан томилолтоор ажиллахдаа хүчин хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр солонгос сэтгүүлчийг шалгаж байна


Монголд албан томилолтоор ажиллахдаа хүчин хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр солонгос сэтгүүлчийг шалгаж байна

 

Солонгосын "JTBC” телевизийн хоёр сэтгүүлч Монгол Улсад албан томилолтоор ажиллахдаа хоёр эмэгтэй сэтгүүлчийг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа талаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооноос мэдэгджээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр болсон Монгол-Солонгосын хэвлэлийн форумын үеэр Монголын СНЭ-ээс зохион байгуулсан хүлээн авалтын дараа тус хэрэг гарсан байж болзошгүй аж. Монгол-Солонгосын хэвлэлийн форумд БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооноос жил бүр дөрвөн сэтгүүлчийг сонгож, томилолтоор явуулдаг юм байна. Харин энэ удаад Солонгосын "JTBC”телевизийн хоёр эрэгтэй, "Nongmin” сонины хоёр эмэгтэй сэтгүүлч ирсэн гэнэ.

Одоогоор тус хэргийг Солонгосын Сэтгүүлчдийн холбоо, "JTBC” телевизтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд хэргийн талаарх дэлгэрэнгүйг удахгүй зарлах юм байна.

 
https://ergelt.mn/news/95/single/32285

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.