Иргэн Э, Ш нар нь саун, массаж нэрээр бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, орон байраар хангасан, Э, А нар нь бусдыг бэлгийн харьцаанд орох нөхцөлийг бүрдүүлж, зохиомол байдлыг бий болгон бичлэг хийж, мөнгө өгөхийг шаардаж, сүрдүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн тус дүүргийн прокурорын газраас "Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Б нь өөрийн цахим хуудсаар дамжуулан гаргасан "тус сайтын сэтгүүлч А-г цагдаагийн албан хаагч нар эрүүдэн шүүсэн” гэх мэдээллийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.
https://ubn.mn/p/42929
Сэтгэгдэл