Мөнгө угаах 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ


Энэ оны 3 дугаар улирлын байдлаар прокурорын байгууллага нийт 284  Мөнгө угаах гэмт хэрэгт хяналт тавьж, 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан Мөнгө угаах гэмт хэргийн 11.9 хувь нь дангаар, 88.1 хувь нь бусад гэмт хэрэгтэй давхар зүйлчлэгдэн шалгагдсан байна. Тодруулбал, 32 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 26.4 хувь нь Залилах, 9.6 хувь нь Хөрөнгө завших, 8.8 хувь нь Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зэрэг гэмт хэргүүдтэй давхар шалгагджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.