ЕБС-ийн англи хэлний багш, номын санчид Британи улсад туршлага судалж байна


ЕБС-ийн англи хэлний багш, номын санчид Британи улсад туршлага судалж байна

 

Боловсролын Ерөнхий газар болон Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгийн англи хэлний багш нар, номын санчид болон боловсролын мэргэжилтнүүд Британи Улсад мэргэжлийн сургалтад хамрагдаж байна.

 

Тэднийг Элчин сайд Б.Энхсүх энэ сарын 19-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзжээ. Монгол Улсын аймаг, сумын сургуулиудад зориулан англи хэлний номын хандивыг хоёр дахь жилдээ явуулж байгаа “MC Children’s Books” хөдөлгөөнийг санаачлагч Б.Эрдэнэчимэг болон түүний хамт олон энэхүү хоёр долоо хоногийн сургалт, туршлага судлах аяллыг зохион байгуулж байгаа бөгөөд ЭСЯ-наас зохих дэмжлэг үзүүлж байна.

 

Сургалтад оролцогчид Кембриж, Роял Холовей их сургууль, Рагет, Сант Мерри дунд сургууль, номын санд зочлон туршлага судлахын зэрэгцээ Вестминстерийн ордон, Шинжлэх ухааны музей, орчин үеийн урлагийн Тейт музей зэргийг үзэж сонирхов.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.