Өмнөд Солонгосын алдарт Blackpink хамтлаг 10 дугаар сараас эхлэн "BORN PINK” аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тус хамтлаг одоогийн байдлаар 26 тоглолт хийгээд байгаа юм. Хоёр өдрийн өмнө Touring Data-с "BLACKPINK" хамтлагийн "Born pink" дэлхийн хэмжээний аялан тоглолтын өнөөг хүртэл олсон нийт ашиг орлогыг олон нийтэлжээ.
26 тоглолтын нийт 366,000 тасалбар зарж, 78.5 сая долларын ашиг олсон
Тэд 78,4 сая ам долларын ашиг олсноор дэлхийн хэмжээний одууд болох Spice Girls, TLC, Destiny's Child зэрэг хамтлагуудыг гүйцэж, түүхэн дэх хамгийн их ашиг олсон хамтлаг болжээ. Энэхүү амжилтыг өмнө нь алдарт Spice Girls хамтлаг "Spice World 2019 Tour" аялан тоглолтоороо эзэмшиж байжээ.
BLACKPINK хамтлаг 18 төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож Гиннесийн номонд бичигдсэн байдаг.
Нэмж дурдахад BLACKPINK хамтлаг өнгөрсөн долоо хоногт эхэлсэн дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг болох "Coachella-2023"-ийн голлох уран бүтээлчээр оролцсон бөгөөд 125,000 мянга гаруй үзэгчдийн өмнө цаг гарны турш үзүүлбэрээ үзүүлж "YouTube-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй уран бүтээлчид болж шинэ амжилт тогтоосон билээ.
http://www.shuud.mn/a/549018
Сэтгэгдэл